2019 ОНД ХӨВСГӨЛ АЙМАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ ГЭРЭЭ ЗУРЛАА

2019 онд Хөвсгөл аймгийн ЗДТГ-тай хамтран ажиллах гэрээ үзэглэв. Энэ нь бидний төр засагтайгаа хамтран ажиллах төрийн үйл хэрэгт оролцох алхамуудын эхлэл юм. Гол гурван заалтыг тэмдэглэн тусгав. Үүнд:

  1. “Хаант Тэнгэрийн Самгалдай” ТББ нь Хөвсгөл аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх “Хөгжлийн хөтөч” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Бөө мөргөлийн “Онгод төв”, Далай ээжийн шүтээн цогцолбор  төвийг цогц байдлаар  байгуулах талаар харилцан хамтран ажиллана.
  2. Аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран жил бүр уламжлал болсон зохион байгуулдаг  “Хөх сувд-2019” хөтөлбөрт тусгагдсан “Далай Ээжийн Галын Тахилга”–ыг дархад бөө мөргөлийн ёс заншил,  өв уламжлалын дагуу тахиж, баярт хүрэлцэн ирсэн нутгийн болон гадаадын жуулчдад Дархад бөөгийн тамлага дуудлага, зан заншил, соёлын өвийг, түгээн дэлгэрүүлэх зорилготой хамтран ажиллах.
  3. Хөвсгөл аймгийн нутагт “ТӨРИЙН” тахилгатай хайрхантай болох ажлыг “Самгалдай төв”, аймгийн Засаг Даргын Тамгын газартай хамтран Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлиг гаргуулах талаар хамтран ажиллах.

Share This

Copy Link to Clipboard

Copy