ДЭЛХИЙ БА ХҮНИЙ ҮҮСЭЛ – ОНГОД ТЭНГЭРИЙН ЯРИА

Оршил

Бөө мөргөл нь бүх зүйлсийг амьтай, хоорондоо уялдаа холбоотой гэж үздэг.
Бөө нь бусад шашин шүтлэгтэй харьцуулж үзвэл уншиж судлах ном судар, сүм хийд байхгүй боловч улаачаар дамжуулан онгод тэнгэртэй шууд харилцан ярилцах боломжтой гэдгээрээ  онцлог.

Өнөөгийн анагаахын шинжлэх ухаанаар эдгэхгүй гэж оношлогдсон элдэв өвчин эмгэг Бөө онгодын хүчээр эдгээн илааршиж буй зэрэг өнөөгийн шинжлэх ухаанаар тайлбарлах аргагүй олон зүйлсийг бид бодит амьдрал дээр олонтоо харж сонсох боллоо. 

Энэхүү онгод тэнгэрийг өнөөгийн шинжлэх ухааны арга барилаар судлах, баримт судлагдахуун үүсгэх, бусад судлаачдын хамтын ажиллагааг өрнүүлэх, судалбар зүйлсийг баяжуулах нь зүйтэй гэж үзэж байна.
Энэ санааны үүднээс энэхүү дуу бичлэг болон бичиж буулгасан эхийг нийтийн мэдлэгийн санд оруулж байна. 

Уг бичлэг 2018.8.10 өдөр Монгол улсын Дархан-Уул аймаг, Дархан сум, Хаан Тэнгэрийн Самгалдай төвд, Хөвсгөл аймгийн  Баянзүрх сум, Агарын гурван хайрхан, Чоносын тээхийн  Чогостхаан удганы ургийн онгод Дархадын хар тэнгэрийн Пэрэнлэй зайрантай хөөрөлдсөн бичлэг болно.

Бичлэгт голлон ярих хүмүүс нь судлаач Б.Мөнхбаяр, түшээ Д.Батчулуу нар бөгөөд тухайн үед Самгалдай төвийн удган Д.Саранцэцэг, Э.Ундрах нар байв.

Уг яриа нь Дархад аялага, Дархад үг хэллэг ихтэй байх тул өнөө цагийн хүмүүст ойлгомжтой болгож утгачилан буулгав.

Архивт хадгалагдсан үндсэн файлын нэр: “Чогостхаан Дархан 4.m4a” (AAC, 63kbps)
Үндсэн файлын хэмжээ 43.7 MB, Нийт бичлэг 1:30:47 ба бичлэгийн хэсгээс 14:43 минутын бичлэг оруулав.

Эхлэл

Онгод: – Чи юу асуух гэж байна вэ.
Судлаач: – ШУ хөгжсөн өнөө үед онгод тэнгэр, бөө улаач, тэнгэр үзлийг таньж мэдэхгүй, ойлгохгүй байгааг судлаж таниулах хүсэлтэй байдаг …
Онгод: – За, би мэдэлээ, би тайлбарлаж өгөе.

Хүн мах бодь, хөрст газар шорооны эзэн нь  
 (1) хар лусын эзэд,
 (2) хөх лусын эзэд,
 (3) цагаан лусын эзэд,
 (4) нар,
 (5) сар гэсэн 5 зүйлийн эд байдаг.

Үүнээс хүн зоныг бий болохоос өмнө
(1) хөрст газар, ургамал, ус (нийтэд нь бөмбөрцөг дэлхийг хэлж байна),
(2) нар, (3) сар энэ гурав чинь байсан юм. (гурван бөмбөрцөгийг хэлж байна)

Бий болсон түүх нь бол  
 Хар Лус нь газар шорооноос ундран гардаг булаг шанд юм,
 Хөх Лус нь ундарсан булаг шанд нийлж гол мөрөн болсоныг хэлнэ,
 Цагаан Лус нь дээд лус буюу дээрээс ордог хур бороог хэлдэг.

Энэ гурав дэлхийд бий болж шилмүүс (ургамалыг төлөөлүүлэн хэлж байна) залааны (залааны гэдэг нь учираас гэсэн үг) эд ургаж гүйцээд хөх тэнгэр бий болж (энэ нь агаар мандалыг хэлж байгаа) дараа нь од эрхэс түгж харагддаг болсон.  
Ингэж таван эдийн зүйл бүрдсэн. (нар, сар, цагаа лус, хөх лус, хар лус бий болсон гэдгийг хэлж байна)

Энэ бүрдсэн таван зүйлсээс:
 (1) ус, (2) ургамал, (3) уул, (4) тэнгэр, (5) агаар,
энэ таван зүйлээс гарсан үрүүд нэг бие болж,  нэг бие цогцос эд бий болсон (Энэ нь анхны нэг эст амьд организмийг хэлж байж магадгүй).

Усын уувал ёсын дагна гэж, усыг амилуулж энэ дэлхийн хүн төрөлхтөн, ан араатан бий болсон юм.

Энэ ан амьтан, хүн төрөлхтөнд гурван лусыг (хар цагаан хөх лус) төлөөлүүлж
 (1) хөх лусыг төлөөлүүлж – бөөрийг
 (2) хар лусыг төлөөлүүлж – элэгийг
 (3) цагаан лусыг төлөөлүүлж – зүрхийг өгсөн (энэ гурван эрхтэнг Лусын гурван эрхтэн буюу шингэн зүйл дамждаг эрхтэн гэж үздэг).

Тэнгэрт байгаа зулай юуг нь бодож таван бие мах бодийг хөрс алтан дэлхийд байгаа  жигүүртэн араатан, арслан бар, алмас шулмас, хүн төрөлхтөнг бий болсон юм.

Түүнээс, таван мах бодид төлөөлүүлж (дээр дурдсан ус, ургамал, уул, агаар, тэнгэр таваас төлөөлүүлж таван цулыг хийсэн):
 (1) Бөөр бол усыг төлөөлүүлж, саран хэлбэртэй байдаг,
 (2) Элэг бол хөх лус (уул ус)
 (3) Ходоод нь ургамлыг төлөөлүүлж
 (4) Уушиг бол агаарыг төлөөлүүлж амь амьсгааг бий болгож
 (5) Зүрхийг бол дээрхи дөрвөн цулын тархи болгож тэнгэртэй зүйрлэсэн.
Ингэж таван мах бодийг бий болгосон.

Дээрхи таван цул эрхтэнг өнгөтэй зүйрэлбэл:
хөх, хар, цагаан, ногоон, улаан гэж таван өнгийг бий болгосон.

Энэ өнгөнөөс энэ газар дэлхийг төлөөлүүлсэн:
 хөх лус – элэг
 ургамал идэх – ходоод
 амь өгөх – зүрх
 амь амисгааг – уушиг
 газрыг тэнгэртэй холбосон – тархи

Ингээд энэ 
 – таван өнгө,
 – таван цул,
 – нар, сар, хар, цагаан, хөх лусаас дэлхий бүрдэж, түүнээс олон өнгө, олон түүх салаалж үүсгэсэн юм.
Ингэж хөрст алтан дэлхийд хүн үүссэн юм аа хүү минь …

Энэ таван мах бодиос, араатан амьтан бүрдэж, түүний дараа хүн төрөлхтөн бий болж хөрст алтан дэлхийд таван өнгийн, таван тивийн хүн төрөлхтөн үүссэн.

Булигласан цус нөжийг (хөх лус) атгаж, эрийн сайн эр болж төрсөн цагаан сахалтай Чингис хаан нь Лусаар нь барьж таван тивийг эзлэн хаан болсон юм.

Хөх лус буюу булиглаж урссан цус нь ан амьтан, хүн төрөлхтөнд судсаар нь тархан байдаг. Газар дэлхийд гол мөрөн салаалан урсаж сүлжсэн хөх лусыг эзэгнэж таван тивийг эзэлсэн түүхтэй… Лусаар нь эзэлсэн юм шүү.

Түшээ: – Хаадууд нууцыг мэддэж байж ээ,
Онгод: – Хаадууд биш ээ, түүний дээрхи (Тэнгэр) мэддэг юм

19,488 Comments