Хөхөлдэй зайран

Бар код

Увс аймгийн Зүүнхангай сумын Илжигэн халх овгийн Хан барууны 55 тэнгэрийн 13 дахь үеэс буулгасан Гөхөлдэй зайрангийн улаач юм. Дээд тэнгэрийн 99 тэнгэрээс зарлигдсаны дагуу Хан Хөхий хошууны хаан суудалтай зайран 2012 оноос хойш бөөлж байна. Бурхан Халдун, Ноён Сэврэй, Ээж хайрхан, Бурхан буудай, Сутай, Хан Хөхий, Агар, Онгоны 13 овоо, Хар тагнайн тэнгэрийн Самгалдай хайрханы харанхуй шөнийг эзэгнэгч Өндөр Бүрэнхаан, Баян уулын хар, цагаан сүлдний их онгодуудыг татаж эзэгнэдэг. 2018 оны 6 сарын 29-нд Увс аймгийн Зүүнхангай сумын нутаг Цагаан салааны эх болох Хөхөлдэйн овоог тахиж их тэнгэрт мэдүүлсэн улаач юм.

ᠤᠪᠰ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠵᠡᠭᠦᠨᠬᠠᠩᠭᠠᠢ ᠰᠤᠮᠤ ᠶᠢᠨ ᠡᠯᠵᠢᠭᠡᠨ ᠬᠠᠯᠬ᠎ᠠ ᠣᠪᠤᠭ ᠤᠨ ᠬᠠᠨ ᠪᠠᠷᠠᠭᠤᠨ ᠤ 55 ᠲᠩᠷᠢ ᠶᠢᠨ 13 ᠳᠠᠬᠢ ᠦᠶᠡᠰ ᠪᠠᠭᠤᠯᠭᠠᠭᠰᠠᠨ ᠭᠥᠬᠥᠯᠳᠡᠢ ᠵᠠᠶᠢᠷᠠᠩ ᠤᠨ ᠤᠯᠠᠭᠠᠴᠢ ᠶᠤᠮ᠃ ᠳᠡᠭᠡᠳᠦ ᠲᠩᠷᠢ ᠶᠢᠨ 99 ᠲᠩᠷᠢ ᠡᠴᠡ ᠵᠠᠷᠯᠢᠭᠳᠠᠰᠤᠨ ᠤ ᠳᠠᠭᠠᠤ ᠬᠠᠨ ᠬᠥᠬᠡᠢ ᠬᠣᠰᠢᠭᠤᠨ ᠤ ᠬᠠᠭᠠᠨ ᠰᠠᠭᠤᠳᠠᠯ ᠲᠠᠢ ᠵᠠᠶᠢᠷᠠᠩ 2012 ᠣᠨ ᠠᠴᠠ ᠬᠣᠶᠢᠰᠢ ᠪᠥᠭᠡᠯᠡᠵᠦ ᠪᠠᠶᠢᠨ᠎ᠠ᠃ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠬᠠᠯᠳᠤᠨ᠂ ᠨᠣᠶᠠᠨ ᠰᠡᠪᠡᠷᠡᠢ᠂ ᠡᠵᠢ ᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨ᠂ ᠪᠤᠷᠬᠠᠨ ᠪᠤᠭᠤᠳᠠᠢ᠂ ᠰᠤ ᠲᠠᠢ᠂ ᠬᠠᠨ ᠬᠥᠬᠡᠢ᠂ ᠠᠭᠠᠷᠤ᠂ ᠣᠩᠭᠣᠨ ᠤ 13 ᠣᠪᠣᠭ᠎ᠠ᠂ ᠬᠠᠷ᠎ᠠ ᠲᠠᠩᠨᠠᠢ ᠶᠢᠨ ᠲᠩᠷᠢ ᠶᠢᠨ ᠰᠠᠮᠠᠭᠠᠯᠳᠠᠢ ᠬᠠᠶᠢᠷᠬᠠᠨ ᠤ ᠬᠠᠷᠠᠩᠭᠤᠢ ᠰᠥᠨᠢ ᠶᠢ ᠡᠵᠡᠩᠨᠡᠭᠴᠢ ᠥᠨᠳᠥᠷ ᠪᠦᠷᠢᠨᠬᠠᠭᠠᠨ᠂ ᠪᠠᠶᠠᠨ ᠠᠭᠤᠯᠠ ᠶᠢᠨ ᠬᠠᠷ᠎ᠠ᠂ ᠴᠠᠭᠠᠨ ᠰᠦᠯᠳᠡᠨ ᠦ ᠶᠡᠬᠡ ᠣᠩᠭᠣᠳ ᠤᠳ ᠢ ᠲᠠᠲᠠᠵᠤ ᠡᠵᠡᠩᠨᠡᠳᠡᠭ᠃ 2018 ᠣᠨ ᠤ 6 ᠰᠠᠷ᠎ᠠ ᠶᠢᠨ 29 ᠍ ᠳᠦ ᠤᠪᠰ ᠠᠶᠢᠮᠠᠭ ᠤᠨ ᠵᠡᠭᠦᠨᠬᠠᠩᠭᠠᠢ ᠰᠤᠮᠤ ᠶᠢᠨ ᠨᠤᠲᠤᠭ ᠴᠠᠭᠠᠨ ᠰᠠᠯᠠᠭᠠᠨ ᠤ ᠡᠬᠡ ᠪᠣᠯᠬᠤ ᠬᠥᠬᠥᠯᠳᠡᠢ ᠶᠢᠨ ᠣᠪᠣᠭ᠎ᠠ ᠶᠢ ᠲᠠᠬᠢᠵᠤ ᠶᠡᠬᠡ ᠲᠩᠷᠢ ᠳᠦ ᠮᠡᠳᠡᠭᠦᠯᠦᠭᠰᠡᠨ ᠤᠯᠠᠭᠠᠴᠢ ᠶᠤᠮ᠃

Share This

Copy Link to Clipboard

Copy