МОНГОЛ ОРОС ТУВА БУРИАДЫН НУТАГААР ТОЙРНО
Самгалдайн хамт олон Цагаан лусын үүр мөнх сарьдаг оргилуудад хүрэх зорилгоор 2019.04.07-20 хооронд аялах гэж байна. Бид,
1. Монгол Алтай Нуруу, Орос Алтайн нуруу, Баруун, Зүүн Саян нар зөв тойрч Цагаан Лус хаадуудад хүрнэ.
2. Нэг талаас усны эх болсон Дархадын Цэнхэр хотгорын 300 гаруй нуур, 20 гаруй том голууд нийлж Енисей мөрөн болдог.
Нөгөө талаас Идэрийн голд цутгадаг /Богд, Чигистэй, Дэлгэр мөрөн…..гм/, Орхон гол түүнд /Тамир, Цэнхэр….гм/, Туул гол /тэрэлж, улиастай….гм/, Хөвсгөл нуураас эх авдаг Эг гол, түүнчлэн Хараа, Ерөө…гм нийлэн Сэлэнгэ мөрөн Байгаль далайд цутган Ангар мөрөн болдог. Ингээд Монголын нутагаас ундран гарсан ус Ангар мөрөн болж Енисей мөрөнтэй нийлж хойд мөсөн далайд цутгадаг хамгийн урт, хамгийн том мөрөн болдог.
Енисей мөрөн Монголоос эх авдаг бөгөөд Идэр-Сэлэнгэ-Ангар-Енисей гэсэн усны сав газрын томоохон систем нутагаар явна.