САМГАЛДАЙ ТӨВ СУДЛАГДАХУУН БОЛЖ ХАМТРАН АЖИЛЛАНА.

АНУ-ын Массачусетсийн Технологийн Их Сургууль (MIT) Доктор профессор Б.Мандухай багшийн танилцуулсан Техасын их сургуулийн антропологийн доктрант Эдуардо Хазера Самгалдай төвийн төлөөлөлтэй уулзав.

Тэрээр өнгөрсөн 2 сарын хугацаанд Архангай, Булган аймгуудаар зорчиж “Уул Уурхай ба Бөө мөргөл” сэдвээр судалгааны ажил хийсэн бөгөөд 2020 оны хавар Монголд урт хугацаагаар дахин ирж судалгаагаа үргэлжлүүлнэ.

Түүний судалгааны ажилд тус болох үүднээс Дархад Бөө, Лус савдаг, Тэнгэрүүдийн тухай болон цаашдын судалгааны сэдвээр ярилцаж, Самгалдай төвийг түшиглэн цаашид хамтран ажиллахаар болов.

2019.8.29 Улаанбаатар хот.

Share This

Copy Link to Clipboard

Copy