“BLUE PEARL-2019” GREAT FIRE SACRIFICE

“Хөх сувд-2019” Далай ээжийн галын тахилгыг бөөгийн “Хаант тэнгэрийн Самгалдай” төв Хөвсгөл аймгийн ЗДТГ, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын яам, Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Хөвсгөл аймгийн музейн хамт олонтой хамтран энэ жил 2 дахь жилдээ хийж байна. Мөн үйл ажимллагаанд хүндэт зочдоор бөөгийн “Голомт” төв, “Дэлхийн тэнгэр шүтлэгтний нэгдсэн төв”, “Дөл гал” төв, Хээрийн бөөлөөн групп, Хөвсгөл аймгийн Цагааннуур сумын уугуул Уйгар бөө Батын Баяраа, Хар дархад овгийн Хүүжийн Батбаяр, ӨМӨЗО-ны зайран Б.Дүүрэнбилэг, удган Р.Ургамал, Т.Бадамцэцэг, Ж.Алаг-Нүдэн, Д.Оюунхуар нар оролцлоо. “Хөх сувд-2019” олон улсын мөсний баярт бөөгийн зан үйл, дархад бөөгийн тамлага дуудлагаар Далай ээжийн галын их тахилгыг тахиж дотоодын болон гадаадын жуулчдад сонирхуулахаас гадна эх болсон Хөвсгөл нуурын лусыг олон зуун жил тасараад байсныг эргэн сэргээж хоёр дахь жилдээ тахиж байгаагаар түүхэн ач холбогдолтой юм. Энэ жилийн хувьд Монгол таван туургатан буюу дархад, буриад, тува, өвөрмонгол, халх туургатан хамтран энэхүү галын тахилгыг хийж байгаагаараа өмнөх жилийнхээс нэн онцлогтой. Энэхүү галын тахилга нь далайд цутгадаг усны эх лусуудыг долоон гал дээр зэрэг татан тахиж байгаагаараа онцлог юм.  “Далай ээжийн галын тахилга”-ын галуудын тухай Нэгдүгээр гал. Долоон уул, Жараа ээжийн цагаан лусыг нарс модоор асааж өргөн жар, өндөр модноос  далай ээжрүү цутгадаг мөнх цаст оргилоос ундран гарсан усны эх лусыг татсан. Энэхүү ээжийг Самгалдай төвийн Д.Цахирагч Хан удган татаж бөөллөө. Хоёрдугаар гал. Дархад нутгийн 3 жаврыг захирч явдаг тэнгэрийн нэг бол  Жараа голын Жавартай ээж юм. Хорьдэл сарьдаг, Баянгийн нуруу далай ээжийн жаврын лусыг Хуш модоор гал асааж татсан юм. Энэ галыг Самгалдай төвийн Ц.Мөнхцас удган татсан юм. Гуравдугаар гал. Онгон буурал ээж нь дархад нутгийн 360 нуурын голд байдаг лусын Их тэнгэр юм. Арасай, Ходон, Жараа, Шарга голуудыг нь зүүн талаас татаж явдаг хар лусын их тэнгэрийг хар модон гал асааж татсан. Үүнийг Самгалдай төвийн тэргүүн удган Д.Чогостхаан татаж толгойлж бөөлллөө. Дөрөвдүгээр гал. Живлэг, Сонгинтойн гозгор, Байцын 7 онгодуудыг, 7 үеэс татсан галыг мөнх ногоон гацуур модоор татах юм. Энэхүү их лусын олон ээжүүдийг манай төвийн Удган Э.Бух, зайран Э.Балт, Ц.Найдан нар татлаа. Тавдугаар гал. Хөшгөө буурал, Ховсоо буурлын хориотой тэнгэрийн лусыг хар, цагаан модоор асааж зайран Л.Хөхөлдэй татаж бөөллөө. Зургаадугаар гал. Царам, 3 цахирын ээжүүдийг хөх аргал, хар бургасаар татаж хар цагаан хэл амыг хааж удган Завхан аймгийн Отгон сумын уугуул аавын талын Тавинтай бөөгийн удмын удган Хонгорын Майцэцэг татсан. Долоодугаар гал. Өлхөн сайр, Их бага сант,  зүүн талаас Хэнтий хангай Саяны нуруунаас дамжуулан өндөр Бурхан Халдун, Өлийн халзан даваанаас хэрлэн онон гол, зүүний 44 тэнгэрийн Эх болсон Өөлөн их тэнгэрийн лусуудыг хөх аргал, хар бургасаар Буриад гаралттай зайран Дэмбэрэлсайханы Алтантулга, Тунгалагийн Ганзориг, Тагнайн хар тэнгэрийн улаач Батын Баяраа нар татсан. Их Галыг. Хөх аргалаар далай ээжийн хөх лусыг, хар лусуудыг хар модоор татаж далай ээжид цутгадаг ээж тэнгэрүүдийг лусын ундраганаас холбож өндөр Бүрэнхааны 13 их хайрхан уулыг, өргөн далай ээжийн 13 лус хаадуудыг татаж галын их буян заяаг даатгаж хурж тахих юм. Энэхүү их тахилгыг Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сум Баянгийн тээхийн Самгалдай төвийн тэргүүн зайран Хуцгаа 13 их уул хайрхадуудын эздүүдийг татаж, Хөвсгөл аймгийн Баянзүрх сум Чоносын тээхийн Самгалдай төвийн тэргүүн удган Чогостхаан 13 лусын хаадуудыг татаж аргадлаа.     Галын даллага, Хишиг тараах During the ritual, 777 cups, junipers, rice, ice, nine gems and 9 colored khorgoi were distributed by the Samgaldai center to the locals, foreigners and locals. In addition, he entrusted the fire of nine colors to the owner of the great fire. At the end of the ritual, nine out of 81 dishes in honor of the lus kings were distributed in tens, along with five colored khadgs. Thus, this time, the Dalai Lama’s Great Fire Sacrifice was well received by the audience and the nature was beautiful.

Share This

Copy Link to Clipboard

Copy